Монголын банкны холбоо, Банк санхүүгийн академи хамтран гаргадаг "Банкны салбарын тойм" тайлангийн 2023 оны эхний хагас жилийн үзүүлэлтүүдийг танилцууллаа. Энэ үеэр Монголын Банкны Холбооны гүйцэтгэх захирал Л.Амар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Энэ оны эхний хагас жилийн хувьд банкны салбарын үзүүлэлтүүд өсөлттэй байлаа. Өсөлтөд хадгаламж барьцаалсан, тэтгэвэр барьцаалсан зээлүүд нөлөөлсөн байна. Барилгын салбарт зээлийн өсөлт харагдаагүй. Мөн цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан Хөдөө аж ахуйн салбарт эдийн засаг уналттай байна. Энэ оны эхэнд нэгэн онцлох зүйл болсон.
Тухайлбал, бүх банкууд сайн дураараа банкны харилцагчдын эрх ашгийг хамгаалах банкны үйлчилгээний квотис гэдэг зүйлийг баталсан.
Банкны салбар бол итгэлцэл дээр суурилсан салбар. Харилцан итгэлцэлээ бий болгоход голлох үүрэгтэй. Мөн банкны тухай хуульд өөрчлөлт ороод IPO гаргах, төвлөрлийг бууруулах зэрэг шаардлагыг тавьсан. Үүнийг бүх банкууд биелүүлсэн. Нийт банкны нөлөө бүхий банкууд 47 тэрбум төгрөгийг хөрөнгийн биржээс босгосон байна. Ингэснээр эдийн засгийг дэмжих, гол салбаруудын сэргэлтийг хурдасгах хангалттай хэмжээний өөрийн хөрөнгөтэй болсон байна. Банкуудын өөрийн хөрөнгийн хүрэлцээний дунджийг 12 хувиар зааж өгсөн бол манай банкуудынх 18 хувьтай гарсан байна." гэв.
Д.Батчулуун