24tsag.mn facelook булангийнхаа энэ удаагийн дугаарт үндэсний бөхийн нэгэн хүчтэний хувийн гэрэл зургуудыг дэлгэж байна. Энэ бол Монгол улсын даян аварга Гэлэгжамцын Өсөхбаяр юм. Өвөөгийнхөө цолыг зээ хүү нь авсан тохиолдол ховор биз. Ингээд түүний амьдралыг товч өгүүлэх гэрэл зургуудтай нь танилцана уу. Энэ боломжийг 24tsag.mn faсelook танд олгож байна.
24tsag.mn facelook булангийнхаа энэ удаагийн дугаарт үндэсний бөхийн нэгэн хүчтэний хувийн гэрэл зургуудыг дэлгэж байна. Энэ бол Монгол улсын Дархан аварга Гэлэгжамцын Өсөхбаяр юм. Өвөөгийнхөө цолыг зээ хүү нь авсан тохиолдол ховор биз. Ингээд түүний амьдралыг товч өгүүлэх гэрэл зургуудтай нь танилцана уу. Энэ боломжийг 24tsag.mn faсelook танд олгож байна.
“Аварга аваргаараа төрдөг юм”: Гэлэгжамцын Өсөхбаяр 1973 оны 1 дүгээр сарын 13-нд Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн. Төрөхөд нь л хүмүүс түүнийг тодорхойлчихсон байв. “Аварга аваргаараа төрдөг юм аа” гэж. Эхээс төрөхдөө л таван килограмм орчим жинтэй төрсөн. Цэцэрлэг, сургуульд байхдаа ч үеийнхнээсээ овоосон том юм л явж байдаг байв. Хөл, гар, тохой, өвдөг энэ тэр нь бол ер нь тэгээд жирийн хүүхдийнхээс хамаагүй том байлаа. Үгүй дээ л 12 настай байхдаа аймгийн хүүхдийн барилдаанд оролцох гэтэл яаж ийм том биетэй хүүхэд 12 настай байдаг юм гээд халгаадаггүй. Маргалдаж, маргалдаж арай хийн барилдахаар боллоо. Тэр барилдаанд түрүүлж анхныхаа шагналыг хүртлээ. Тэр нь ногоон цай, шар дэвтэр.
“Арван жилдээ одоогийнх шиг ээ л байсан”: Дунд сургуулийнх нь үе одоогийнхоосоо нэг их ялгараад байх юм үгүй. Жаахан жин нэмснийг л эс тооцвол. Хичээл сурлагадаа сайн, буурь суурьтай, тайван, ноён нуруутай хүүхэд байлаа. 10 жилээ 1990 онд төгсөөд 17 настайдаа чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн бөгөөд улмаар чөлөөт бөхийн залуучуудын шигшээ багт орсон юм. Чөлөөтийн залуучуудын шигшээ багийн найз Д.Сумъяабазарын хамт.
“Тэмцээн”: 1997 оны Чөлөөт бөхийн залуучуудын ОУ-ын тэмцээний үеэр.
“Сумын заан”: Чөлөөт бөхөөр барилдаж байсан Г.Өсөхбаяр 1993 онд 20 настайдаа анх үндэсний бөхийн зодог шуудаг өмсөн дэвжээнээ гарлаа. Энэ бол түүний өвөө даян аварга “Буур” хэмээх Нацагийн Жамъян аваргын нэрэмжит барилдаан байв. Өвөөгийнхөө нэрэмжит барилдаанаар үндэсний бөхийн гараагаа эхэлсэн тэрээр ихэд бэлэгшээж явдаг. Тэр жилдээ өвөөгийнхөө төрсөн нутаг Архангайн Цахир сумын наадмаар барилдаж сумын заан цолыг анх хүртсэн юм.
“Залуу зургаа”: Үндэсний бөхийн нэгэн үеийн хүчит давалгаа гэгддэг залуу зургаан заан. Үндэсний бөхөд ийм бөхчүүд үе үеэрээ төрлөг гэж хууччуул ярьдаг. Энэ залуу зургааг бөхөө дээдэлдэг монголчууд бүгд хүндэтгэж, ярьж, хайрладаг.
“Аварга, арслан, заан”: Залуу зургаа тэр үеийн дархан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ нарын хамт.
“Улсын заан”: Г.Өсөхбаяр 1995 онд 7 даван улсын заан цолны эзэн боллоо. Түүний дараа 1997 онд тав, 1999 онд 7 давж өсөх идэр чимэг хүртлээ. 2000 онд долоо, 2001 онд найм давж шөвгийн дөрөвт үлдсэн юм. 1995 он. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр нар наймын даваанд барилдахаар зүүн талын засуул дээр гарч ирж буй нь.
“Улсын аварга”: 2002 оны улсын их баяр наадмаар заан Гэлэгжамцын Өсөхбаяр 9 даван түрүүлж Монгол улсын арслан цолны болзол хангалаа. Түүний дараа жил буюу 2003 онд мөн ес даван түрүүлж Монгол улсын аварга хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртсэн юм.
“Түрүү”: 2009 оны улсын их баяр наадмын түрүү булаалдахаар гарч ирж буй нь.
“Дархан мэх”: Түүний дархан мэх.
“Өвөөгийн цол”: 2009 онд ес давж, дөрөв дэх удаагаа түрүүлэн даян аварга цолыг хүртэж өвөөгийнхөө цолыг зээ хүү нь авч чадсан юм.
“Аав”: Аавтайгаа. Түүний аав Ц.Гэлэгжамц Архангай аймгийн Эрдэнэмандал сумын хүн бөгөөд Сумынхаа “Тунгалаг тамир” хоршооны дарга байлаа. Түүнийг 1990 онд чөлөөт бөхөөр хичээллүүлэх болсон гол хүн нь юм.
“Буур Жамъян”: Түүний өвөө бол үндэсний бөхийн даян аварга “Буур” хэмээх Нацагийн Жамъян юм. Тэрээр 1899 онд одоогийн Архангай аймгийн Цахир суманд төрсөн юм. Өвөө нь Г.Өсөхбаярыг зургаан настай байхад өөд болсон бөгөөд амьд ахуйдаа эцэг, эхэд нь "Хоёрын хооронд бяр чадал муу¬тай бөх бол үе мөч, хуруу гар нь мойног болохоос эхлүүлээд түвэг¬тэй байдаг юм. Барилдаж болмоор бол хорин нас хүргэж байж барил¬дуул¬сан нь дээр шүү" хэмээн захиж байсан гэдэг. Энэ ч утгаараа Г.Өсөхбаяр үндэсний бөхөөр хорин настайдаа барилдаж эхэлсэн юм.
“Хань ба зааны тугалууд”: Түүний гэргийг Б.Нарантуяа гэдэг. Сайн ханийн хүчинд илүү дутуу юманд санаа зовдоггүйн дээр угаас олон хүүхэдтэй байх туйлын дуртай. Хосууд маань бяцхан үрсээ зааны тугалууд гэж өхөөрддөг гэсэн. Тэдний гурван ч хүүхэд аавыгаа заан цолтой байхад мэндэлсэн тул ийн нэрийджээ. Тэд хөвгүүдээ сайн бөх болгох үүднээс хөдөлгөөнийг нэг их хориод байдаггүйн дээр гэрийн хүмүүжилд их ач холбогдол өгдөг гэсэн шүү.
“Дархан аварга Г.Өсөхбаяр”: “Аварга хүн аваргаараа л төрдөг юм”.

“Азийн аварга”: Чөлөөт бөхийн залуучуудын шигшээ багийн андууд. Одоогийн алдартай хүчтэнүүд тухайн үедээ ийм л залуучууд байлаа. Г.Өсөхбаярын чөлөөт бөхийн карьер нэлээд сайн байлаа. Чөлөөт бөхөөр Афины олимпийн наадамд оролцсон. Мөн 1998 онд Азийн наадмын хүрэл медаль, 2001 оны Азийн аварга бөх болж байсан юм.
“Тэмцээн”: 1997 оны Чөлөөт бөхийн залуучуудын ОУ-ын тэмцээний үеэр.
“Сумын заан”: Чөлөөт бөхөөр барилдаж байсан Г.Өсөхбаяр 1993 онд 20 настайдаа анх үндэсний бөхийн зодог шуудаг өмсөн дэвжээнээ гарлаа. Энэ бол түүний өвөө даян аварга “Буур” хэмээх Нацагийн Жамъян аваргын нэрэмжит барилдаан байв. Өвөөгийнхөө нэрэмжит барилдаанаар үндэсний бөхийн гараагаа эхэлсэн тэрээр ихэд бэлэгшээж явдаг. Тэр жилдээ өвөөгийнхөө төрсөн нутаг Архангайн Цахир сумын наадмаар барилдаж сумын заан цолыг анх хүртсэн юм.
“Залуу зургаа”: Үндэсний бөхийн нэгэн үеийн хүчит давалгаа гэгддэг залуу зургаан заан. Үндэсний бөхөд ийм бөхчүүд үе үеэрээ төрлөг гэж хууччуул ярьдаг. Энэ залуу зургааг бөхөө дээдэлдэг монголчууд бүгд хүндэтгэж, ярьж, хайрладаг.
“Аварга, арслан, заан”: Залуу зургаа тэр үеийн дархан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ нарын хамт.
“Улсын заан”: Г.Өсөхбаяр 1995 онд 7 даван улсын заан цолны эзэн боллоо. Түүний дараа 1997 онд тав, 1999 онд 7 давж өсөх идэр чимэг хүртлээ. 2000 онд долоо, 2001 онд найм давж шөвгийн дөрөвт үлдсэн юм. 1995 он. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр нар наймын даваанд барилдахаар зүүн талын засуул дээр гарч ирж буй нь.
“Улсын аварга”: 2002 оны улсын их баяр наадмаар заан Гэлэгжамцын Өсөхбаяр 9 даван түрүүлж Монгол улсын арслан цолны болзол хангалаа. Түүний дараа жил буюу 2003 онд мөн ес даван түрүүлж Монгол улсын аварга хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртсэн юм.
“Гурав дахиа түрүүлэв”: Үндэсний бөхийн хамгийн алдартай, хамгийн олон дэмжигчидтэй бөхчүүдийн гурав нь энэ сууж байна. 2003 онд улсын аварга болсон Г.Өсөхбаяр 2005 онд гурав дахиа түрүүлж далай аварга болсон билээ.
“Түрүү”: 2009 оны улсын их баяр наадмын түрүү булаалдахаар гарч ирж буй нь.
“Дархан мэх”: Түүний дархан мэх.
“Өвөөгийн цол”: 2009 онд ес давж, дөрөв дэх удаагаа түрүүлэн даян аварга цолыг хүртэж өвөөгийнхөө цолыг зээ хүү нь авч чадсан юм.
“Аав”: Аавтайгаа. Түүний аав Ц.Гэлэгжамц Архангай аймгийн Эрдэнэмандал сумын хүн бөгөөд Сумынхаа “Тунгалаг тамир” хоршооны дарга байлаа. Түүнийг 1990 онд чөлөөт бөхөөр хичээллүүлэх болсон гол хүн нь юм.
“Буур Жамъян”: Түүний өвөө бол үндэсний бөхийн даян аварга “Буур” хэмээх Нацагийн Жамъян юм. Тэрээр 1899 онд одоогийн Архангай аймгийн Цахир суманд төрсөн юм. Өвөө нь Г.Өсөхбаярыг зургаан настай байхад өөд болсон бөгөөд амьд ахуйдаа эцэг, эхэд нь "Хоёрын хооронд бяр чадал муу¬тай бөх бол үе мөч, хуруу гар нь мойног болохоос эхлүүлээд түвэг¬тэй байдаг юм. Барилдаж болмоор бол хорин нас хүргэж байж барил¬дуул¬сан нь дээр шүү" хэмээн захиж байсан гэдэг. Энэ ч утгаараа Г.Өсөхбаяр үндэсний бөхөөр хорин настайдаа барилдаж эхэлсэн юм.
“Хань ба зааны тугалууд”: Түүний гэргийг Б.Нарантуяа гэдэг. Сайн ханийн хүчинд илүү дутуу юманд санаа зовдоггүйн дээр угаас олон хүүхэдтэй байх туйлын дуртай. Хосууд маань бяцхан үрсээ зааны тугалууд гэж өхөөрддөг гэсэн. Тэдний гурван ч хүүхэд аавыгаа заан цолтой байхад мэндэлсэн тул ийн нэрийджээ. Тэд хөвгүүдээ сайн бөх болгох үүднээс хөдөлгөөнийг нэг их хориод байдаггүйн дээр гэрийн хүмүүжилд их ач холбогдол өгдөг гэсэн шүү.
“Дархан аварга Г.Өсөхбаяр”: “Аварга хүн аваргаараа л төрдөг юм”.
24tsag.mn
Сэтгэгдэл (38)