24tsag.mn сайт Монгол орныхоо
аялж амрахад тохиромжтой буюу үзэсгэлэнт байгаль, үзэж харах зүйлтэй
газруудыг цувралаар хүргэж байгаа. Энэ удаа бид Сэлэнгэ, Дархан-Уул, Төв
гэсэн аймгуудыг сонгон авлаа. Эдгээрийн ихэнхи нь үзэсгэлэнт сайхан
байгальтай газрууд байгаа бол үлдсэн хэсэг нь түүхэн дурсгалт газрууд
юм. Ингээд таныг аялж амрах газраа сонгоход бидний бэлтгэсэн мэдээлэл
бага ч болов тус болно гэдэгт итгэлтэй байна.
Сэлэнгэ аймаг
Сэлэнгэ
мөрөн нь Монгол улсын гол мөрдийн үндсэн усан сүлжээ бөгөөд том жижиг
бүх цутгал голуудыг оролцуулбал усан сүлжээний уртын нийлбэр 20000 км
хүрнэ. Өөрөөр хэлбэл Монголын гол мөрний нийт уртын 40 гаруй хувь нь
Сэлэнгэ мөрний тогтолцоонд хамрагддаг байна. Сэлэнгэ мөрөн нь 26 зүйлийн
загастай.
Амарбаясгалант
хийд нь Монгол улсын Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт,
Бүрэнхаан уулын бэлд, Ивэн голын хөндийд орших Бурханы шашны томоохон
хийд юм. Манжийн Найралт төв хааны зарлигаар Өндөр гэгээн Занабазарын
дурсгалд зориулж тухайн үед Их Хүрээ байрлаж асан газар тус хийдийн
барилгуудыг бүтээжээ. 1727 онд барьж эхлэн 1736 онд дууссан.
Тужийн нарс хэмээх байгалийн цогцолбор газар нь Сэлэнгэ аймгийн Шаамар, Алтанбулаг сумын нутагт байдаг бөгөөд гал түймрийн аюул, ашиг хонжоо хайгчдын гарт өртөн нилээд сүйджээ. Сүүлийн жилүүдэд 7500 орчим га талбайд нөхөн сэргээлт хийсний үр дүнд 40-50% нь байгалийнхаа аясаар сэргэн ургажээ.
Сэлэнгэ аймгийн төвөөс 10 хүрэхгүй км-ийн зайд, Монгол, Оросын хилийн зурвасаас наахна байгалийн үзэсгэлэн бүрдсэн Сайхны хөтөл хэмээх газар бий. Эл хөтлийг өмнө нь Тэмээн хүзүүтийн хоолой хэмээн нэрийддэг байжээ. Харин Д.Сүхбаатар жанжин үүгээр өнгөрөхдөө “Үнэхээр сайхан хөтөл юм аа” хэмээн уулга алдсанаас Сайхны хөтөл хэмээн нэрийдсэн аж. Сайхны хөтөлийн байгалийн үзэсгэлэнгийн нэг нь Орхон, Сэлэнгийн бэлчир. Орхон, Сэлэнгэ мөрөн энд нийлж, цааш урссаар Байгаль нуурт цутгадаг. Эл хөтөлд “Сайн эрсийн хээрийн гэр” хэмээх агуй бий.
Сэлэнгэ аймгийн Шаамар суманд орших хүн дүрст модыг "Ээж мод" хэмээн нэрийддэг.
Монголын сүсэгтэн олон жил бүрийн ханш нээх өдрөөр буюу дөрөвдүгээр сард нэг удаа ээж модыг тахидаг ба зорин очсон сүсэгтнүүд ээж модонд сүү өргөж гурван хүслээ гуйдаг юм.
Сэлэнгэ аймгийн нутагт Хэнтийн ууланд Ерөө голын савд д.т.д 1150 м-ийн өндөрт ХӨ 49,01 ЗУ 107,33 солбицолд оршдог халуун рашаан юм. Карбонат, сульфат, натрийн найрлагатай 42 градусын халуунтай бөгөөд үе мөч мэдрэлийн өвчнийг анагаадаг.
Ардын хувьсгалын ялалтын өлгий нутаг Алтанбулаг сум . 1921 оны гуравдугаар сарын 18-ны үүрээр Ардын журамт цэрэг Алтанбулаг хотыг харийн түрэмгийлэгчдээс чөлөөлсөн нь Монгол Улсын тусгаар тогтнолын түүхэн гавьяа болж үлдсэн юм. Тус суманд хувьсгалын музей, манай улсын анхны бага сургууль, анхны банкны болон Шүүхийн байшин, Дөрвөлжин сүм , Ардын журамт цэргийн анхны байшин зэрэг түүх, дурсгалын газрууд бий.
Ерөө гол.
Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотын Баруун талын уулын энгэр бэлд орчин үеийн хөшөөт цогцолбор бий. Үүнд Чингис хааны хатан Хуланд зориулж дурсгалын хөшөө бүтээж мөн буугаа үүрэн элдвийг хуучлан суух партизаны хөшөөг ч босгосон байна.
Дархан уул аймгийн Зулзагын гол түүний эрэг дагуу гүнзгий хавцал үүсгэн тогтсон тахилгат Орвон толгой буюу Зочин толгой нь Дархан хотоос 25 орчим км зайтай байгалийн өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт газар. Энд нарсан ой, намуухан урсах гол, налайж хэвтэх элс, нарийсан тогтсон цавчим хавцал гээд л бүгд байна. Зулзагын гол том том үхэр чулуутай хавцлаар хожигнон урссаар манай түүхийн нэгэн чухал үйл явдлын гэрч болон урсах Хүйтэний голтой нийлнэ.
Төв аймаг
Хустай нуруу ямархуу сонин сайхан газар болохыг ямар ч үгнээс илүү илэрхийлэн харуулж, илтгэн тодруулах хэдэн тоог одоо хэлье. Энд 459 зүйл гуурст ургамал, 85 зүйл хаг, 90 зүйл хөвд, 33 зүйл мөөг ургадаг. Энэ олон зүйлийн ургамал дунд халиун буга, цагаан зээр, бор гөрөөс, зэрлэг гахай, монгол тарвага, саарал чоно, шилүүс мий, мануул мий зэрэг 44 зүйл хөхтөн амьтад амьдарч, харин тэдний дээгүүр нохой тас, цармын болон хээрийн бүргэд, ооч ёл, хонин тоодог, гангар хун, хар өрөвтас, дагуур ятуу, хотны бүгээхэй зэрэг 217 зүйл шувуу дүүлэн ниснэ.
Манжийн Энх Амгалан хааны охин Хичээнгүй амарлингуй гүнжид зориулсан Гүнжийн сүм. Гүнжийн бунханы цогцолбор 1930 он хүртэл хэний ч хөл хүрээгүй дархан газар байжээ. 1940-өөд онд Дотоодыг хамгаалах газрынхан энэхүү онгоныг хөндөж эд өлгийн зүйлсийг авсан байна.
Төв аймгийн Эрдэнэ суманд Цонжинболдог хэмээх газар бий. Энд Чингис хааны аварга том морьт хөшөө байдаг бөгөөд суурь барилгын хамт 40 метр өндөр юм. Хөшөөт цогцолборын нийт талбай 212 га. Мориных нь хөлөөр дамжин цахилгаан шатаар дээш гарч морины дэл буй талбайгаас хавь ойрын газрын байгалийн үзэмжийг тольдох боломжтой. Тэндээс Бурхан халдун уул, Дэлүүн болдог толгой, Хөдөө арал гэх мэт Чингис хааны түүхтэй холбоотой чухал дурсгалт газрууд харагддаг.
"Манзушир" гэдэг нь "Оюун билгийн тэнгэрийг сахих бурхан" гэсэн утгатай. 200 гаруй жилийн түүхтэй Манзуширын хийдийг 1937 оны хэлмэгдүүлэлтээр нураан буулгах үед 20 барилга байгууламж, 300 лам нартай байжээ. Энэ хийдийн туурь, уулын энгэрийн хадан дээр сийлбэрлэсэн том бурхдын зураг нь түүх соёлын ховор нандин бүтээл дурсгал болж үлдсэн.
Төв аймгийн Дэлгэрхаан суманд орших Цогт тайжийн бичигт хадны 386 жил тохиож байна. Цогт тайж 1624 оны намар ан хийж яваад авга эгчийгээ санан бичсэн гэж түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.
Зоргол хайрхан уул нь Улаанбаатар хотоос шууд явбал 150 км Элсэн уулнаас 40 км зайд орших хосгүй чамин тогтоцтой ,монгол хүний шүтэн биширдэг дэндүү сүрлэг,онгон дагшин догшин уул билээ. Энд рашаантын ам гэж уул,ус мод,ургамал жигдэрсэн үзэсгэлэн төгөлдөр газар байдаг. Энд бас уулын эгц уруу харайж байгаа морины дүрстэй хадыг үзэж болно.
Төв аймгийн Сэргэлэн суманд байдаг Ээж хад байгаа одоогийн газарт, эрт үед нэгэн эмгэн 4 хөх ямаатайгаа амьдран суудаг байжээ. Гурван хөх ямаагаа өвөл зунгүй сааж аж төрдөг байжээ. Тэр ч байтугай ойр хавийн ядуу зүдүү айлд сүүнээсээ илүүчилдэг байжээ. Хүмүүс ихэд баярлан буянт ээжтэйгээ адилтган үзэж “ээж” гэж дууддаг байжээ. Ийнхүү амьдран суусаар нэгэн шөнө эмгэн суугаараа насан эцэслэж том чулуу болон хувирчээ. Гурван хөх ямаа нь эзнийхээ хажууд гурван хөх чулуу болон тогтсон гэх домогтой ажээ. Эмгэнийг нас барахад хүмүүс ихэд харамсан гашуудаж уг чулууг “ээж хад” хэмээн хүндэтгэн дууддаг болжээ. Мөн ээждээ үргэлж өргөл барьж өргөдөг болжээ. Ээж хаданд ирсэн эмэгтэй хүн ээжийн баруун чихэнд, эрэгтэй хүн зүүн чихэнд нь хүслээ шивнэн гуйдаг болсон гэнэ.
Горхи тэрэлж нь байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар бөгөөд хад асга бүхий уулын тогтоцоороо өвөрмөц бүс юм. Энд Бага Хэнтийн нурууны өмнөд салбар уулс, Ар Өвөр горхи, Заан-Тэрэлж голын сав, Туул голын эх орчмын нутаг хамарна. Хамгийн өндөр цэг нь далайн төвшнөөс дээш 2664 метр өндөр Авхаан уул юм.
Мэлхий хадны өндөр 24 метр бөгөөд өмнө нь Мөнгөт хад гэдэг нэртэй байв. Эрт үед Луузаншарав болон Хатанбүүвэй гэдэг Ойрдын нэртэй хоёр баатар байжээ. Тэр хоёр хоорондоо таарамж муутай байсан бөгөөд нэг удаа Хатанбүүвэй баатар Луузаншаравтай байлдахаар ойролцоох Өтөг эрүү гэдэг газар нуугджээ. Үүнийг мэдсэн Луузаншарав хүчин мөхөс байсан тул зугтахаар шийдээд эхнэрээ хамт явъя гэтэл эхнэр нь эд хөрөнгөндөө хоргодоод явахгүй гэжээ. Тэгэхээр нь Луузаншарав эхнэрээ хороогоод хөрөнгөө энэ хаданд нуугаад оргожээ. Нутгийн ардууд зун болохоор хадны завсар луу нойтон мах хийж хадгалдаг байв. Гэтэл тэр явдлаас хойш уг хаданд нойтон мах хийнгүүт маханд алт, мөнгөн зоос наалдаж ирээд авах гэхээр доош уначихдаг байжээ. Тэр агшинд хадны ёроолоос эмэгтэй хүний дооглон нээх дуу гардаг гэсэн домогтой юм. Ийм учраас нутгийн ардууд Мөнгөт хад гэж нэрлэдэг байжээ.

24tsag.mn
Сэтгэгдэл (11)