Монголбанкнаас зарласан ам.долларын албан ханш өнөөдөр 1768.81 төгрөг байна. Энэ нь өчигдрийн ханшаас нэг төгрөгөөр, даваа гарагийн ханшаас 4 төгрөг орчмоор өссөн үзүүлэлт юм.
Ам.долларын ханшны тухайд гуравдугаар сар гарснаас хойш эхний 14 хоногт 1750 төгрөгөөс огцом өсч 10-ны өдөр 1776.97 төгрөг хүрч дээд рекорд тогтоосон. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр эргэн буурч 1764 төгрөг болсон юм. Харин шинэ долоо хоногийн эхээр харьцангуй тогтвортой байна.
Зарим арилжааны банкуудын баримталж буй ханшийг мэдээлвэл Хаан банк 1757-1778 төгрөг, Голомт 1760-1778 төгрөг, Худалдаа хөгжлийн банк 1752-1778 төгрөг, Хасбанк 1755-1777 төгрөг байна.