Mandal-Purplebook”-ийн анхны нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр болох гэж байна. Хэлэлцүүлгээр өнөөгийн эдийн засагт тулгамдаад байгаа асуудлаар “Mandal-Purplebook”-ийн шинжээчид илтгэл тавих аж.
Тухайлбал, “2013 оны мөнгөний бодлогын нөлөө – 2014 онд”, “Хөрөнгөө өсгөх боломж – Хөрөнгө оруулалтын сан”, “Банкны сектор ганхаж байна уу?”, “Макро эдийн засаг сайжирч байна уу?”, “Оюутолгойн нөлөө, асуудал шийдэгдэх үү?”, “Эрдэнэс таван толгой ямар үнэтэй вэ?” сэдвээр илтгэл тавигдахаас гадна, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал цаашдын хандлага зэрэг асуудлаар нээлттэй хэлэлцэх аж. Хэлэлцүүлгийг 19:00-21:00 цагт Чингис зочид буудлын “Хурлын заал” /Conference Hall/-д зохион байгуулахаар болжээ.