Оюутолгойн” гүний уурхайн хөрөнгө оруулалт хойшилсноос болон үнэ цэнийн бууралт нь 4.7 тэрбум ам.доллар хүрээд байгаа талаар “Рио Тинто” компани санхүүгийн тайландаа дурджээ. “Оюутолгойн” гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг ойрын 12 сарын хугацаанд эхлүүлэхгүй бол дахин 800 сая ам.долларын үнэ цэнийн бууралт үүсч магадгүй гэж “Рио Тинто” компаниас мэдээллээ.
Санхүүгийн тайландаа тусгасан энэ үнэ цэнийн бууралтын 1.1 тэрбум ам.доллар нь тус үнэлгээнд хамаарч байгаа бол 3.6 тэрбум ам.доллар нь үл хөдлөх хөрөнгө, үйлдвэр, тоног төхөөрөмж зэрэгт ногдох үнэ цэнийн бууралт юм байна.
Түүнчлэн “Оюутолгойн” үнэ цэнийн өөрчлөлтөд алт, зэсийн үнийн урт хугацааны хэтийн төлөв, үйл ажиллагааны зардал, төгрөгийн юань, ам.доллартай харьцах ханшийн нөлөөлөл байж болно гэж үзсэн байна.
Сэтгэгдэл (1)