Монголын хөрөнгийн бирж дээр арилжигдсан үнэт цааснууд дотроос “Ремикон” компанийн хувьцаа хамгийн олон тоогоор арилжигдсан нь байлаа. Тус үнэт цаас өнөөдөр 14,552 ширхэг арилжигдаж 2,227,608 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. Гүйлгээний дүнгээр авч үзвэл хоёрдугаарт бичигдэх их хэмжээний дүн бүхий арилжаа юм.
Харин нийт гүйлгээний дүнгээр авч үзвэл өнөөдрийн хамгийн идэвхтэй арилжаа “Говь” компанийн үнэт цаасны арилжаа байлаа. Тус үнэт цаас ердөө 792 ширхэг зарагдсан ч гүйлгээний дүн нь 5,149,500 төгрөг болсон байна. Эдгээр компаниудын үнэт цаас хоёул А самбарт арилжигдсан билээ