Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар “Сүү” компанийн үнэт цаас хамгийн их хувиар буурчээ. Өмнөх арилжааны хаалтын ханшаар нэгж хувьцаа тус бүр нь 112,000 төгрөг байсан бол өнөөдрийн хаалтын ханш 105,000 төгрөг болж буурчээ. Энэ 7000 төгрөгийн бууралтыг хувиар илэрхийлбэл 6.25 хувь болж байгаа юм.
Өнөөдрийн их бууралттай үнэт цаасны жагсаалтад тус компанийн үнэт цаасны араас “Махимпекс” 6 хувь, “Говь” 4.41 хувь, “АПУ” 3.43 хувь, “Монинжбар” 3.33 хувийн бууралттайгаар тус, тус бичигдэж байна.
“Сүү” компанийн үнэт цаас А самбарт арилжигдсан бөгөөд үнэт цаасыг тус бүрийг 105,000 төгрөгөөр 6 ширхэгийг худалдан авахаар захиалсан бөгөөд тус бүрийг 112,000 төгрөгөөр 9 ширхэг үнэт цаас зарах захиалга брокер диллерийн компаниудад иржээ.