“Сэлэнгэ Дулаанхаан”, “Арилжаа импекс” компанийн хувьцаа өнөөдрийн хамгийн их өсөлттэй үнэт цаас байлаа. Энэ хоёр компанийн нэгж үнэт цаас өнөөдөр тус бүр нь 15 хувиар өсч бүх өсөлтийг тэргүүлж байна. Сэлэнгэ Дулаанхаан компанийн үнэт цаасны тухайд 404.48 төгрөгөөс өсч 465.15 төгрөг хүрсэн бол “Арилжаа импекс”-ийн үнэт цаас 418.33 төгрөгөөс өсч 481.07 төгрөг болжээ.
Тус хоёр компанийн үнэт цаас нь хоёул Б самбарт арилжигдсан юм. “Сэлэнгэ дулаанхаан”-ы үнэт цаасыг тус бүрийг нь 465.15 төгрөгөөр худалдан авах 27 захиалга ирсэн бол зарах захиалга өгөөгүй байна. Харин “Арилжаа импекс”-ийн үнэт цаасыг худалдан авах 50 захиалга ирсэн бол тус бүрийг 569 төгрөгөөр 30 ширхэгийг зарах захиалга брокер, диллерийн компаниудад иржээ.
Мөн “Блюскай секьюритиз” 14.96 хувь, “Хархорин” 14.95 хувь, “Хасу-Мандал” 6.91 хувийн өсөлттэйгээр тус, тус их өсөлттэй үнэт цаасны жагсаалтад бичигдсэн байна.