Өнөөдөр Монголын хөрөнгийн бирж дээр 25 компаний өөрийн үнэт цаасаа арилжжээ. Нийт 20311 ширхэг үнэт цаас арилжигдаж 15,795,345.85 төгрөгийн гүйлгээ хийгджээ. 60 хэлцэл хийсэн байна. Энэ өдөр А самбарт 16 компанийн нийт 19,139 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 11,769,835 төгрөгийн гүйлгээ хийгдсэн бол Б самбарт 9 компанийн нийт 1,172 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 4,025,510.85 төгрөгийн гүйлгээ хийгдсэн.
Топ-20 индекст гарсан өөрчлөлтийн тухайд өчигдрийн өсөлтөө хадгалж чадсангүй. Өнөөдөр тус индекс 1.58 хувиар буурсан байна. Өөрөөр хэлбэл 264.29 төгрөгөөр буурсан бөгөөд хаалтын дүн нь 16459.71 төгрөг болжээ.