Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай үүрэгт ажлаа хүлээлгэн өгснөөс хойш одоог хүртэл үүрэг гүйцэтгэгч оронд нь ажиллаж байгаа билээ.
Тэгвэл түүний албанд ажиллах хүмүүсийн материалыг Төрийн өмчийн хороо энэ сарын 10-ныг хүртэл авч дуусчээ. Одоогоор сонгон шалгаруулалтын ажил үргэлжилж байгаа аж. Сонгон шалгаруулалтад 10 хүн материалаа хүргүүлсэн байна. Тухайлбал “МIСС” хөрөнгө оруулалтын банкны дэд ерөнхийлөгч Б.Батбаяр, Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн дарга Д.Ганбаяр, Санхүү эдийн засгийн дээд сургуулийн тэнхмийн зөвлөх Ж.Дэлгэрсайхан, ТӨХ-ны мэргэжилтэн О.Сайнбаяр зэрэг нэр дэвшигчдийн мэдээлэл иржээ. Хөрөнгийн биржийн захирлын сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй явуулах юм байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)