Монгол банк ээлжид гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцоогүй болно. 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр банкууд төгрөгийн своп хэлцэл, юанийн своп хэлцэл байгуулах санал тус тус ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүлэн, гадаад валютын дотоодын захад 76.5 сая ам.доллар, 10.0 сая юань нийлүүлэв.
Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл
ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн
ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох
зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.
Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо
хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг ба
дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй,
Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд
оролцдог.
Сэтгэгдэл (1)