Нийслэлийн Засаг даргын тамгын газар Дэлхийн банктай хамтран “Бонд-санхүүгийн шинэ эх үүсвэр: боломж ба шийдэх асуудал” хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулж нийслэл хот бонд гаргах болсон тухай дуулгалаа. Хотыг хөгжүүлэхийн тулд улсын төсвийн хөрөнгө оруулалтаас бүрэн хараат байх нь учир дутагдалтай тул бонд гаргахаар болсоныг Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа хэлэлцүүлгийн үеэр онцлоод, бэлтгэл ажлыг хийж дуусч буй талаар хэлсэн юм.
Бонд гаргах асуудлыг бодит ажил хэрэг болгохоор НЗДТГ Дэлхийн банктай нэг жилийн хугацаанд хамтран ажиллажээ. Бонд гаргахын тулд нийслэлийн зээлжих эрхийн хэмжээ тодорхой байс ёстой бөгөөд зээлжих зэрэглэл тогтоодог олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах юм байна. Зээлжих эрхийн хэмжээг тогтоосны дараа Засгийн газарт асуудлыг танилцуулж, хэлэлцүүлэх юм байна. Одоогоор бондын хэмжээг бүрэн тогтоогоогүй ч эдийн засгийн эргэлтэд хурдан ордог үйлдвэрлэлийн төслийг түлхүү санхүүжүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж.
Сэтгэгдэл (4)