Рио Тинто групп бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг улс орон тус бүрт төлсөн татварын мэдээллээ дэлгэсэн "Татвар төлөлтийн тайлан"-г нийтэлжээ. Уг тайлангийн дүнгээр 2013 онд Рио Тинто Монгол улсад 220 сая ам.долларыг татвар, бусад төлбөрт төлсөн нь нийт улс орнуудад төлсөн татварын хэмжээгээрээ дөрөвдүгээрт жагсаж буйг харуулж байна. Рио Тинто компани дэлхийн хэмжээнд нийт 9.4 тэрбум ам.долларын татвар төлөөд байгаа юм.
Өнгөрсөн онд Австралийн Засгийн газар 5.7 тэрбум ам.долларын татвар хүлээн авсанаар жагсаалтыг тэргүүлж байгаа бол Канад улс 523 сая ам.доллар, Чили 380 сая ам.доллар, Монгол улс 220 сая ам.доллар, АНУ 217 сая ам.доллар, ӨАБНУ 167 сая ам.доллар, Франц 126 сая ам.доллар, Гвиней улс 64 сая ам.доллар, Сингапур 52 сая ам.доллар, Их Британи 26 сая ам.долларын татвар хураамжийг тус тус хүлээн авсан байна.