Уул урхайн сайд Д.Ганхуяг ОХУ-ын Роснефть компанийн Ерөнхийлөгч И.И.Сечин тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр сайд Д.Ганхуяг ОХУ-аас БНХАУ-д экспортолж буй түүхий нефтийн тодорхой хэсгийг манай улсаар дамжуулан төмөр замаар тээвэрлэж байсан үйл ажиллагааг дахин сэргэнэ гэдэгт найдаж байгаа талаар саналаа хэлжээ. Дээр нь байгалийн хийн дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр дайруулах боломж байдгийг хөндөж ярьлаа.
Роснефть компанийн Ерөнхийлөгч И.И.Сечин үүний хариуд төмөр замаар газрын тос тээвэрлэх зардал өндөр тул ОХУ-аас Монгол руу газрын тосны бүтээгдэхүүнийг хоолойгоор нийлүүлэх талаар урт хугацааны гэрээ байгуулан төслийг хэрэгжүүлэхэд бэлэн байна гэжээ. Энэ асуудлыг талууд харилцан мэдээлэл солилцож судлах шаардлагатай байна гээд,газрын тосны салбарт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Сэтгэгдэл (4)