Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ээлжит хуралдаанаар Үнэт цаасны зохицуулалтын хүрээнд дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
-“Мэргэшлийн шалгаруулалт явуулах, мэргэжилтэнд эрх олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох тухай журам”-ыг батлав.
-“Дэвшил мандал” ХК,“Баянбогд” ХК-иудын үнэт цаасны арилжааг сэргээв.
-“Эрээнцав” ХК, “Хасу Мандал” ХК-иудын нэгдмэл сонирхолтой хувьцаа эзэмшигчдээс Компанийн тухай хуулийн 57.1 дэх заалтыг хэрэгжүүлэх, хувьцааг худалдан авахаар гаргасан саналыг зөвшөөрөв.
-“Ундрам Төв” ХК-ийн үнэт цаасыг бүртгэлээс хасав.