NRCC хэмээх судалгааны байгууллагаас эдийн засгийн орчны талаар судалгааг өнгөрсөн аравдугаар сард явуулжээ. Судалгааны хариу 96.7 буюу гутранги байдалтай байна гэж гарсан аж. Тоон үзүүлэлтийн хэмжээ 100 байхад хэвийн, түүнээс дээш бол өөдрөг, харин доош болбол эдийн засгийн орчин өөдрөг бус, гутранги байдалд орсныг илтгэдэг байна.
Энэ индексээр Монгол Улс 2012 оны аравдугаар сард 133 гэсэн дүн гарч байжээ. Гэтэл ганц жилийн дотор эдийн засгийн нөхцөл байдал яаж хувирч “хэвийн” –ээс доош орсныг энэхүү судалгаа харуулж байна.