Хоёрдугаар сарын банкуудын хураангуй тайлан тэнцлээс харахад өнгөрсөн сард чанаргүй зээлийн хэмжээ өмнөх сарынхаас 16 тэрбум гаруй төгрөгөөр өсч 596,338.7 сая төгрөг болжээ. 2013 оны мөн үед чанаргүй зээлийн хэмжээ ердөө 304,879 сая төгрөг байсан юм. Харин энэ тоо оны төгсгөлд 654,260.4 сая төгрөг болж өссөн байлаа.
Банкуудын тайлан тэнцлээс харахад хоёрдугаар сард банкуудын нийт актив өмнөх сараасаа өссөн боловч 2013 оны арванхоёрдугаар сарынхаас бага байна. Тухайлбал хоёрдугаар сарын 28-ны байдлаар банкуудын нийт актив 2,583,836.5 сая төгрөг байна. Харин энэ тоо нэгдүгээр сард 20,023,630.7 сая төгрөг байсан бол өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 20,883,711.1 сая төгрөг байв.