Монголбанк өнөөдөр 1 долоо хоногтой 153.5 тэрбум төгрөгийн Төв банкны үнэт цаасыг 10.5 хувийн жигнэсэн дундаж хүүгээр арилжааллаа. Ингэснээр 2014 оны 03-р сарын 17-ны байдлаар 1 долоо хоногтой Төв банкны үнэт цаасны үлдэгдэл 679 тэрбум төгрөг болж байна.
Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд БХЗ дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг. Анх тогтмол хүүтэй, борлогдох хэмжээ нь хязгаарлалтгүй байсан энэхүү үнэт цаасыг 2007 оны 7 дугаар сард анх нэвтрүүлж 7 хоног бүрийн Лхагва гаригт БХЗ дээр арилжаалах болсон нь банкуудын сонирхолыг ихэд татсан юм.