Хөрөнгийн зах дээр өнөөдөр хамгийн идэвхтэй арилжигдсан үнэт цаасны тухайд “Оллоо” компанийн үнэт цаас арилжигдсан тоо ширхэгийн хувьд бусдаасаа хэд дахин илүү зарагджээ. Тус үнэт цаас 18,272 ширхэг арилжигдсан бөгөөд 2,338,316 төгрөгийн үнийн дүн бүхий гүйлгээ хийгджээ. Үнийн дүнгээр дөрөвдүгээрт бичигдэж байна.
Харин гүйлгээний үнийн дүнгээр “Улсын их дэлгүүр” тэргүүлж байна. Тус үнэт цаас өнөөдөр 6102 ширхэг арилжигдаж 3,598,600 төгрөгийн үнийн дүн бүхий гүйлгээ хийгдсэн байна. “Улсын их дэлгүүр”-ийн хувьцаа олон тоогоор арилжигдсан үнэт цаасны жагсаалтад гуравдугаарт бичигдэж байна.