Хөрөнгийн биржийн өнөөдийн арилжаагаар “Гутал” компанийн хувьцаа хамгийн их бууралттай үнэт цаас байлаа. Тус үнэт өнөөдөр 12.7 хувиар буурчээ. Өмнөх өдрийн хаалтын дүн 12,600 төгрөг байсан тус үнэт цаас өнөөдрийн арилжаагаар ханш нь унаж 11000 төгрөгийн дүнтэй хаагдсан байна.
Өнөөдрийн их бууралттай үнэт цаасны жагсаалтад мөн “Монгол савхи” 10.9 хувь, “Ээрмэл” 10.45 хувь, “Алмаас” 7.28 хувь, “Хай Би Ойл” 2.86 хувийн бууралттайгаар тус, тус бичигджээ.