“Хишиг уул”, "Арилжаа импекс” компанийн хувьцаа өнөөдрийн арилжаагаар хамгийн их өсөлттэй нь байлаа. Эдгээр компанийн үнэт цаас тус бүр нь 15 хувь өсч бусдыгаа манлайлсан байна. “Хишиг уул” компанийн үнэт цаас 1200 төгрөгөөс өсч 1380 төгрөг хүрсэн бол “Арилжаа импекс”-ийн үнэт цаас 363.77 төгрөгөөс өсч 418.33 төгрөг болжээ. “Арилжаа импекс” нь өнгөрсөн долоо хоногийн хамгийн их бууралттай хувьцаа байсан юм.
Мөн их өсөлттэй үнэт цаасны жагсаалтад “Материалимпекс” 9.45 хувь, “Махимпекс” 6.49 хувь, “Монголиа девелепмент” 1.15 хувиар тус, тус өсөлттэй бичигджээ.