Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар 27 компанийн 46,036 ширхэг үнэт цаас арилжаалагджээ. 87 хэлцэл хийгдэж нийт 21,919,539.30 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. Энэ өдөр А самбарт 16 компанийн нийт 41,909 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 17,169,029.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэн бол Б самбарт 11 компанийн нийт 1,127 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 4,750,510.30 төгрөгийн гүйлгээ хийгджээ.
Топ-20 индексийн өнөөдрийн өөрчлөлтийн тухайд 0.02 хувийн бууралттайгаар шинэ долоо хоногийн эхний арилжааг хаалаа. Тус индексийн дүн 3.73 төгрөгөөр буурч 16.724 төгрөг болов