Монголын гадаад валютын нөөц өнгөрсөн оныхоос 40 хувиар буурчээ. Хэрэв гадаад улс орнуудаас зээл авч чадахгүй бол 2014 оны сүүл гэхэд хомсдолд орно хэмээн “Moody’s Investors Service” мэдэгджээ. Энэ нь Монголын эдийн засгийг эрсдэлд оруулж байна хэмээн “”Bloomberg” мэдээллээ. "Moody’s Investors Service”-ийн Төв Азийн бүсийг хариуцсан ахлах шинжээч Анушка Шах “Монгол Улс нөөцөө хэмнэх хэрэгтэй” гэж сануулсан байна. Валютын нөөц багассан нь Монголын экспортын гол бүтээгдэхүүн болох алт, зэсийн үнэ буурахад нөлөөлж байгаа ажээ. Өнгөрсөн оны дунд үеэс гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан билээ. Монгол банкны вэб сайтад мэдээлсэнээр 2014 оны нэгдүгээр сарын сүүлд 2,44 тэрбум долларын нөөц байсан юм. Өнгөрсөн онд үнэ тогтворжуулах хөтөлбөр, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний санхүүжилт, бүтээн байгуулалт зэрэгт 3,4 их наяд төгрөгийг зарцуулсан хэдий ч гадаадын шууд хөрөнгө оруулалттай зээл багасч, экспортын орлого тогтворгүй болсон юм. Бондын худалдаа нь долларын төгрөгтэй харьцах ханш сулрахад нөлөөлж болзошгүйг ноён Шах сануулжээ.
Сэтгэгдэл (1)