Монголын хөрөнгийн бирж дээр өнгөрсөн долоо хоногт 53 компани үнэт цаасаа арилжжээ. 361 хэлцэл хийгдэж 165,164 ширхэг үнэт цаас арилжсан бөгөөд нийт 104,004,570 төгрөгийн үнийн дүн бүхий гүйлгээ хийгдсэн байна. Топ-20 индекс энэ хугацаанд 0.91 хувийн өсөлттэй гарчээ. Энэ нь өмнөх долоо хоногийнхоос 150.61 төгрөгөөр өссөнг илтгэж байгаа бөгөөд тус индексийн дүн 16,727.73 төгрөг байна.
Өнгөрсөн долоо хоногт “Түшиг уул” компанийн үнэт цаас хамгийн их өсөлттэй байжээ. Тус үнэт цаас нэг бүрийн үнэ 778 төгрөгөөр буюу 38.9 хувиар өссөн байна. Ингэснээр тус үнэт цаасны ханш 2778 төгрөг болж байна. Тэгвэл эсрэгээрээ “Арилжаа импекс”-ийн хувьцаа хамгийн их бууралттай үнэт цаас байлаа. Тус үнэт цаас 57 төгрөгөө буюу 13.59 хувиар буурсан байна. Ингэснээр тус үнэт цаасны ханш 363.77 төгрөг болжээ