Ухаахудаг-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын газар шорооны ажил хийгдэж байгаа. Өнгөрсөн онд энэ ажлыг 90 хувьтай гүйцэтгэнэ гэсэн төлөвлөгөөтэй байсан ч түүндээ хүрээгүй юм. Одоогоор газар шорооны ажлыг 70 хувьтай гүйцэтгээд байгаа аж.
Тус шинэ төмөр замын царигийн асуудал хараахан шийдэгдээгүй байгаа. Царигийн асуудлыг УИХ-ын энэ хаврын чуулганаар хэлэлцэж шийдвэрлэх юм. Харин одоогоор Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын нийт ажил 24 хувьтай явж байгаа гэнэ.