Ам.долларын ханш өнгөрсөн долоо хоногт 1770-1780 төгрөгт хэлбэлзэв. “Найман шарга”-ын валют арилжаалагчид ам.долларын ханш 1800 төгрөгт тогтворжих хандлагатай байгаа гэж ярив. Ойрын хугацаанд энэ ханшнаас буурахгүй гэж арилжаалагчид үзэж байна. Харин урт хугацаандаа буурах магадлалтай гэв.
Гэтэл зарим эдийн засагчид ам.доллар болон бусад валютын ханш ирэх дөрөвдүгээр сараас эргэн өснө гэж үзэж байгаа. Үүнийгээ барилга бүтээн байгуулалтын ажил эхэлснээр валютын нөөц багасахтай холбон тайлбарлаж байгаа юм.