Олон улсын зэрэглэл тогтоох “Moody’s” агентлаг Монгол Улсыг гаднаас нэмж зээл авахыг зөвлөжээ. Эс бөгөөс 2014 оны сүүлч гэхэд гадаад валютын нөөц шавхагдана гэж тооцоолсон байна. Энэ талаар тус агентлагийн Монголыг хариуцсан ахлах инжээч, эдийн засагч Анушка Шах “Bloomberg”-т ярихдаа “Монгол Улс дахин бонд гаргаснаар хэсэг хугацаандаа гадаад валютын нөөцийн хомсдолоос айхааргүй болно. Гэхдээ мэдээж гадаадын хөрөнгө оруулалт татарч, кспортын орлого буурснаас болж хангалттай хуриамтлагдахгүй байгаа гадаад валвтаа бонд гаргаж зээл тавьж нөхөж олоод байх нь тийм ч сайн арга биш. Урт хугацаандаа сөрөг нөлөөтэй. Одоогийн нөхцөл байдалд үүнээс өөр сонголт алга гэжээ.
Сэтгэгдэл (1)