Өнөөдрийн арилжааны хамгийн их бууралттай үнэт цаасны жагсаалтыг “Монголын цахилгаан холбоо” компанийн үнэт цаас тэргүүллээ. Тус үнэт цаасны өнөөдрийн хаалтын ханш 1538 төгрөг бөгөөд энэ нь өмнөх өдрийн хаалтын ханшаас 112 төгрөгөөр буюу 6.79 хувиар буурсан дүн юм. Тус үнэт цаас хоёр дахь өдрөө дараалан бууралттай дүн үзүүллээ.
Мөн энэ жагсаалтад “Мах импекс” 6.09 хувь, “Адуун чулуун” 4.26 хувь, “Гермес центр” 4.14 хувь, “Таван толгой” 1.89 хувийн бууралттай тус, тус бичигджээ.