Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар “Нако түлш”, “Хөвсгөл хүнс”, “Арилжаа импекс” компанийн үнэт цааснууд хамгийн их өсөлттэй байлаа. Эдгээр компанийн үнэт цаас тус бүр нь 15 хувь өсөлттэй гарчээ.
“Нако түлш” –ийн хувьд үнэт цаас нь 240 төгрөгөөс өсч 276 төгрөг, “Хөвсгөл хүнс”-ийн үнэт цаас 447 төгрөгөөс өсч 514.05 төгрөг болжээ. Харин “Арилжаа импекс”-ийн үнэт цаас 316.33 төгрөгөөс өсч 363.77 төгрөг болжээ. Тус үнэт цаас нь сүүлийн 3 арилжаагаар ханшийн бууралттай байсан юм.
Үүнээс гадна “Түшиг уул” 14.98 хувь, Монголиа девелопмент14.6 хувиар тус тус өсч их өсөлттэй үнэт цаасны жагсаалтад бичигджээ.