Өнөөдөр Монголын хөрөнгийн биржийн арилжаагаар 27 компани нийт 54967 ширхэг үнэт цаас арилжжээ. 73 хэлцэл хийгдэж 24,934,638.27 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. Энэ өдөр А самбарт 21 компанийн нийт 54,793 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 24,564,973.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэн бол Б самбарт 6 компанийн нийт 174 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 269,665.27 төгрөгийн гүйлгээ хийгдсэн ажээ.
Топ-20 индексийн өнөөдрийн өөрчлөлтийн тухайд эерэг өөрчлөлттэйгөөр долоо хоногийн арилжааг дуусгаж байна. Өнөөдөр тус индексийн дүн 16727.73 төгрөг байгаа бөгөөд энэ нь өмнөх хаалтын дүнгээс 0.41 хувиар буюу 69.25 төгрөгөөр өссөн байна.