ҮХААЯ, НҮБ-ын ХХААБ-тай хамтран хүнсний хорогдол хаягдлыг бууруулах, олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх зорилго бүхий “хүнсээ хэмнье” үндэсний компанит ажил явуулах хүсэлт гаргасан байжээ. Энэ хүсэлт өнөөдөр ажил хэрэг болон Монгол Улсад хүнсийг хэмнэх талаар үндэсний хэмжээний кампанит ажлыг эхлүүлж байна.
Энэхүү компанит ажлын үр дүн нь Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Монгол улсын хэмжээнд Хүнсний хорогдол, хаягдлын бууруулах чиглэлээр үндэсний хэмжээнд авч хэрэгжүүлэх томоохон ажлын үндэс суурь болно гэж үзэж байгаа аж.
Дэлхийн хэмжээнд хүн амын хэрэгцээнд зориулан үйлдвэрлэж буй үр тарианы 30%, сүү, сүүн бүтээгдэхүүний 20%, хүнсний ногоо, жимс жимсгэнийн 45%, мах, махан бүтээгдэхүүний 20%, улмаар нийт үйлдвэрлэж буй хүнсний 1/3 хэсэгтэй тэнцэх, нэг их наяд ам.долларын өртөг бүхий 1.3 тэрбум тонн хүнсний бүтээгдэхүүн сүлжээний аль нэг шатанд муудаж, хаягдаж байна.
Бид өнөөдөр үр тарианы 30%, сүү, сүүн бүтээгдэхүүний 20%, хүнсний ногоо, жимс жимсгэнийн 45%, мах, махан бүтээгдэхүүний 20%-ийг муутгаж, хэрэглэхгүй хаяж байна. Энэхүү хорогдож, хаягдсан нийт хүнсний зөвхөн 1/4- тэй тэнцэх хэмжээний хүнсээр дэлхий дээр өлсгөлөнд нэрвэгдсэн нийт 870 сая хүн амыг тэжээхэд хүрэлцэнэ гэсэн судалгаа байдаг. Энэ нь хүнсний хорогдол, хаягдлын асуудлаар онцгой анхаарал хандуулах шаардлага тулгарч байгааг нотолж байна.
Сэтгэгдэл (2)