Зам тээврийн сайд А.Гансүх БНСУ-д айлчиллаа. Тус улстай дэд бүтцийн салбар дахь харилцааг өргөн хүрээтэй хөгжүүлэх зорилготой тус айлчлалд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал П.Бат-Эрдэнэ дагалдан явсан юм.
Айлчлалын явцад Солонгос улсын гадаад хэргийн дэд сайд, Газар, тээврийн сайд, Солонгосын экспорт, импортын банк болон бусад томоохон компаниуд, Самсунг гэх зэрэг компаниудын төлөөлөгчидтэй уулзсан байна. Солонгос улс өндөр технологитой, дэд бүтэц, тээвэр өндөр хөгжсөн, Монгол Улстай улс төр, эдийн засгийн маш тааламжтай харилцаатай гуравдагч хөрш гэж тооцогддог. Манай зүгээс төмөр замынхаа дэд бүтцийн салбарт Солонгосын компаниудын шууд хөрөнгө оруулалт, Солонгосын банк, санхүүгийн байгууллагуудаас зээлийн санхүүжилт хийх боломж, мөн Солонгосын төмөр замын барилгын томоохон компаниуд Монголд ирж ажиллах гэсэн гурван чиглэлээр санал солилцжээ.
Мөн айлчлалын үеэр “Шинэ төмөр зам” төслийн Барилгын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж буй “Самсунг” компанийн удирдлагуудтай уулзлаа. “Самсунг” компани цаашид манай Монголд үргэлжлүүлэн ажиллах сонрхолтой гэдгээ илэрхийллээ.
Сэтгэгдэл (1)