МАН-аас зохион байгуулж буй “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга зам” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг үргэлжилж байна. Төрийн ордонд болж буй уг хэлэлцүүлэгт Монгол Улсад хөрөнгө оруулагчид, гадаадын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид, шилдэг эдийн засагчид оролцож, цаашид эдийн засгийн хүндрэлээс гарах арга замын талаар хэлэлцэж байна.
Тус хэлэлцүүлэгт оролцож буй эдийн засагчдийн дийлэнхи нь валютын ханш буурах нөхцөл харагдахгүй байна хэмээн ярьж байна. Учир нь валютын ханшийн өсөлтийг 8 хувийн ипотекийн зээл дэвэргэж байна гэв. Банкууд 8 хувийн зээлд анхаараад бизнесийн зээлүүдийг хумисан. Ингэснээр бизнес орчин санхүүгийн талаасаа царцанги байдалд орсон гэлээ. Мөн худалдаа хөрөнгө оруулалт буурсан. Уул уурхайн хувьд ч ханшийн өсөлтөөс шалтгаалж цаашид доллараар зээл авсан бизнесийнхэний чанаргүй зээлийн хэмжээг өсгөх хандлагатай байна хэмээн энд цугласан эдийн засагчид үзэж байна.

Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)