Өндөгний үнэ өмнөх сарынхаас 0.3 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.
Энэ долоо хоногийн байдлаар бүх төрлийн сүүний үнэ өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байгаа ч өмнөх сарынхаас нэг литрийн савласан сүүний үнэ 4.7 хувь, “Элекстер” 0.5 литрээр савласан сүүний үнэ 2.3 хувиар өсч, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй байна.
Ургамлын тос, цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.