Энэ долоо хоногт гурилын үнэд гарсан өөрчлөлтийн тухайд өмнөх 7 хоногийнхоос дээд зэргийн савласан гурил 0.9 хувиар өсч, 2-р зэргийн гурилын үнэ 0.8 хувиар буурч, дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ, 1-р зэргийн задгай гурилын үнэ өөрчлөлтгүй байлаа.
Дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 1.2 хувь, дээд зэргийн савласан гурил 0.9 хувиар өсч, 2-р зэргийн гурилын үнэ 0.4 хувиар буурч, 1-р зэргийн задгай гурилын үнэ өөрчлөлтгүй байна.
Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан гурилын
үнэ дээд зэрэг нь 1050-1400 төгрөг, 1-р зэргийнх 700-900 төгрөг, 2-р
зэргийнх 500-800 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит
шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний
захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй дээд зэргийн “Алтан
тариа” гурилын үнэ 1000-аас 1100 төгрөгийн үнэ ханштай байна. Харин
“Барс” хүнсний захад нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурил 1050
төгрөг, 1-р зэргийн гурил 750 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар”
талх хүнсний зах, дэлгүүрт 800-900 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”,
“Барс”, “Хар Хорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 800
төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнээр буюу 900
төгрөгөөр худалдаалж байна.