Уул уурхайн сайд Д.Ганхуяг энэ сарын 10-наас 12-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт ажиллалаа. Энэ үеэр Уул уурхайн сайд тус аймгийн Ногооннуур сумын нутагт орших цайр, хар тугалганы “Дулаан хар”-ын уурхайн баяжуулах үйлдвэрийн нээлтэнд оролцов.
Энэхүү баяжуулах үйлдвэрийг тусгай зөвшөөрлийг
эзэмшигч БНХАУ-ын Чи Хуа группын Юyшэнгминг ХХК барьж ашиглалтанд оруулсан
бөгөөд, жилд 300 мянган тонн худрийн баяжмал үйлдвэрлэх хүчин
чадалтай юм. Энэ утгаараа Баруун бүсэд дэх хамгийн томд тооцогдох үйлдвэр болж
байгаа юм байна. Ил, далд уурхай ,баяжуулах үйлдвэрт нийт 700 орчим хүн ажлын
байртай болно. “Дулаан хар” баяжуулах үйлдвэрийн нээлтийн үйл
ажиллагаанд Уул уурхайн сайд Д.Ганхуяг, УИХ-ын Төрийн байгуулалтын
байнгын хорооны дарга А.Бакей, Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Дармен болон
албаны бусад хүн оролцжээ.
Сэтгэгдэл (1)