Өнөөдөр Баянгол зочид буудлын үнэт цаас хамгийн их бууралттай байжээ. Тус үнэт цаас өнөөдөр 7.27 хувиар буурсан байна. Мөнгөн дүнгээр тооцвол 4000 төгрөгөөр буурсан аж. Өмнөх өдрийн хаалтын ханш 55000 төгрөг байсан бол өнөөдрийн хаалтын ханш 51000 төгрөг болж буурчээ.
Үүнээс гадна “Сор” 2.81 хувь, “Талх чихэр” 2.74 хувь, АПУ 0.95 хувь, Говь 0.74 хувиар тус, тус буурч өнөөдрийн их уналттай үнэт цаасны жагсаалтад бичигджээ.