Өнөөдөр “Бөхөг” болон компанийн хувьцаа хамгийн “Тээвэр-Ачлал” компанийн үнэт цаас хамгийн их өсөлттэй байжээ. Эдгээр компанийн үнэт цаасны нэг бүрийн үнэ нь тус бүр 15 хувиар өссөн байна. “Бөхөг” компанийн хувьд үнэт цаас нь 6000 төгрөгөөс өсч 6900 төгрөг болсон бол “Тээвэр-Ачлал” компанийн хувьд үнэт цаас нь 410.29 төгрөгөөс өсч 471.83 төгрөг болжээ.
Эдгээрээс гадна “Улаансан” 14.78 хувь, “Өндөрхаан” 14.68 хувь, “Алмаас” 14.39 хувиар тус тус өсч өнөөдрийн их өсөлттэй үнэт цаасны жагсаалтад бүртгэгджээ.