Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар 33 компани нийт 3145 ширхэг үнэт цаас арилжаалжээ. 72 хэлцэл хийгдэж нийт гүйлгээний дүн 18,556,285 төгрөг болсон байна. Энэ өдөр А самбарт 21 компанийн нийт 7,764 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 15,401,607 төгрөгийн гүйлгээ хийгдсэн бол Б самбарт 12 компанийн нийт 1,381 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 3,154,678 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.
Топ-20 индексийн хувьд өнөөдөр өсөлттэй байлаа. Өнөөдрийн өөрчлөлт 56.67 төгрөг буюу 0.35 хувиар өссөн байна. Ингэснээр тус индексийн дүн 16,1659.48 төгрөг болж байна.