БНХАУ-ын боомтууд дээр коксжих нүүрсний нөөц 2.68 сая тонн болж, сүүлийн зургаан сарын хамгийн өндөр түвшинд хүрчээ. Өнгөрсөн хоёрдугаар сард энэхүү үзүүлэлт дунджаар 2.58 сая тонн байжээ. Харин нэгдүгээр зэрэглэлийн коксжих нүүрсний үнэ тонн тутамдаа дунджаар 183.3 ам.доллар байгаа бол хоёрдугаар зэрэглэлийн коксжих нүүрсний үнэ 181.6 ам.доллар байна.
БНХАУ-ын боомтуудын агуулахад байгаа нүүрсний хэмжээ өндөр байгааг тус улсын зах зээл дээр эрэлт суларч байгаатай холбоотой. Өнгөрсөн хоёрдугаар сарын байдлаар БНХАУ-ын нүүрсний импорт өмнөх сараасаа 36.45 хувиар буурч, 22.82 сая тонн болсон талаар тус улсын Гаалийн ерөнхий газраас мэдээлжээ. Ийнхүү нүүрсний импорт буурахад Сар шинийн баяртай холбоотойгоор хилийн боомтууд амарсан нь хамгийн их нөлөөлсөн байна. Түүнээс гадна энэ онд тус улсад нүүрсний нийлүүлэлт илүүдэлтэй гарч, үнэ нь буурах төлөвтэй байна гэж шинжээчид таамаглаж байгаа ажээ.