Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш орон сууцны статистик мэдээнээс үзэхэд иргэд 919.9 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргасан байна. Үүнээс банкууд 15.268 иргэнд 870.4 тэрбум төгрөгийн орон сууцны зээл шинээр олгохоор шийдвэрлэжээ.
Хөтөлбөр эхлэхээс өмнө олгосон ипотекийн зээлээс 17.198 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн зээлд 485.7 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг найман хувьд шилжүүлсэн байна. Энэ нь хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш ажлын нэг өдөрт орон сууцны ипотекийн зээл шинээр олгох зорилгоор зуун иргэнд 6.0 тэрбум төгрөгийг, өмнөх зээлийг дахин санхүүжүүлэх зорилгоор 160 иргэнд 4.5 орчим тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлсэн талаар Монголбанкнаас мэдээлж байна.