“Эрдэнэс таван толгой” компани “Чалко” компанид тавьсан өрөө энэ оны зургадугаар сард бүрэн төлж дуусгах зорилго тавин ажиллаж байгаа. Одоо өрийг төлж дуусгахад 2.4 сая тонн орчим нүүрс ачуулах шаардлагатай байгаа аж. Гэтэл “Чалко”гийн зүгээс нүүрсээ хямдруулаач гэсэн саналыг “Эрдэнэс таван толгой”-д тавих болжээ.
Учир нь Хятадын зах зээлд нүүрсний эрэлт багасчээ. Бээжингийн агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн тул Бээжингийн ойролцоох 150 нүүрс түлдэг үйлдвэрийг зогсоожээ. Түүнээс гадна Хятад дотооддоо бүтэн улирлын турш хангалттай хүрэлцэхүйц нөөцтэй болжээ. Дайран дээр давс гэгчээр эрэлт буурсантай холбоотойгоор Австраличууд нүүрснийхээ үнийг буулгасан байна.
“Эрдэнэс таван толгой” компанийн хувьд нүүрснийхээ үнийг бууруулахгүй гэсэн хатуу байр суурьтай байгаа гэнэ. Харин “Чалко”-гийн тал үнээ бууруулахгүй бол нүүрс авахгүй гэж гэдийвэл “Эрдэнэс таван толгой”-н ажил зогсох эрсдэлтэй юм.

Ц.Элбэгсайхан
Сэтгэгдэл (7)