Засгийн газрын бондын ээлжит арилжаагаар 1 сая төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 3 жилийн хугацаатай 40 тэрбум Засгийн газрын бондыг арилжихаар нийтэд мэдээлсэн байна. Харин банкуудаас нийт 28 тэрбум төгрөгийн буюу зарласан хэмжээнээс бага санал ирсэн тул, 28 тэрбум төгрөгийн Засгийн газрын бондыг 13.8 хувийн жигнэсэн дундаж хүүтэйгээр арилжаалжээ.
Биелсэн саналын хамгийн өндөр хүү 14.5 хувь байсан бол хамгийн бага нь 13 хувь байжээ. Бондын купон нь 11.125 хувь бөгөөд хагас жил тутамд төлөх юм.