Засгийн газрын үнэт цаасны ээлжит (өчигдрийн) арилжаагаар 1 сая төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 28 долоо хоногийн хугацаатай 60 тэрбум төгрөгийн үнэ бүхий Засгийн газрын үнэт цаасыг арилжихаар нийтэд мэдээлсэн байжээ. Харин банкуудаас нийт 42 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаас худалдан авах санал ирсэн тул 42 тэрбум төгрөгийн Засгийн газрын хямдруулсан үнэт цаасыг 11.7 хувийн жигнэсэн дундаж хүүтэйгээр арилжаалсан байна.
Биелсэн саналын хувьд хамгийн өндөр хүү нь 12.12 хувь байсан бол хамгийн бага хүү нь 11.50 хувь байжээ.