Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци “Нэн түрүүнд ХАБ-2014” бага хурал, үзэсгэлэн өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн “Уурхайчин” соёлын ордонд зохион байгуулагдаж байна.
Бага хурал Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн “Төрийн бодлого ба талуудын оролцоо”, “Удирдлагын тогтолцоо, компанийн сайн туршлага” гэсэн үндсэн хоёр хэсэгт өрнөж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт, өнөөгийн байдал, анхаарах асуудал сэдэвт илтгэлүүд тавигдаж, хэлэлцүүлэх юм байна.
Хөдөлмөрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монголын ажил олгогч, эздийн нэгдсэн холбоо, Стандартчлал, хэмжил зүйн газрын удирдлагууд уг бага хуралд оролцож байгаа аж.