Монгол Улс уул уурхай, зам тээвэр, шинэ бүтээн байгуулалт, аж үйлдвэрийн салбарын инженер, технологийн мэргэжилтнүүдээ суурь мэдлэг, практик ур чадварын хувьд олон улсын түвшинд нийцэхүйцээр бэлтгэн төгсгөх шаардлага бий.
Олон улсад өрсөлдөх чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэх эл шаардлагын үүднээс Эдийн засгийн хөгжлийн яам Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай хамтран Монгол Улсын инженер, технологийн салбарт суралцаж буй болон мэргэжилтэн бэлтгэж буй 1000 гаруй хүнийг тус улсад суралцуулах тухай зээлийн хэлэлцээрийг байгуулж, өнөөдөр манай талаас Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Японы талыг төлөөлж Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Зүүн ба Төв Ази, Кавказын бүсийн газрын дарга К.Янагисава нар гарын үсэг зурлаа.