Монголбанк өчигдөр 1 долоо хоногтой 297.4 тэрбум төгрөгийн Төв банкны үнэт цаасыг 10.5 хувийн жигнэсэн дундаж хүүгээр арилжааллаа. Ингэснээр 2014 оны 03-р сарын 12-ны байдлаар 1 долоо хоногтой Төв банкны үнэт цаасны үлдэгдэл 767 тэрбум төгрөг болжээ.
Нэг долоо хоногийн хугацаатай Төв банкны үнэт цаас нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд банк хоорондын зах дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг. Анх тогтмол хүүтэй, борлогдох хэмжээ нь хязгаарлалтгүй байсан энэхүү үнэт цаасыг 2007 оны 7 дугаар сард анх нэвтрүүлж 7 хоног бүрийн Лхагва гаригт банк хоорондын зах дээр арилжаалах болсон нь банкуудын сонирхолыг ихэд татсан юм.