Өнөөдртийн хамгийн их бууралттай үнэт цаасны тухайд “Арилжаа импекс” компанийн хувьцаа 13.58 хувиар буурсан нь хамгийн өндөр дүн юм. Энэ нь тус үнэт цаас 50 төгрөгөөр буурсанг илтгэж байгаа бөгөөд ингэснээр тус үнэт цаасны нэг бүрийн үнэ 316.33 төгрөг болж байгаа аж. Энэ үнэт цаас нь гурав дахь өдөртөө бууралттай гарч байгаа бөгөөд мөн л Б самбарт арилжигдсан билээ
Харин их бууралттай байсан бусад үнэт цаасны тухайд “Мах импекс” 5.72 хувь, “Э-Транс ложистикс” 5.42 хувь, “Шинэ-Овоо” 2.21 хувь, “Дархан хүнс” 0.42 хувийн тус, тус бууралттай байлаа.