Өнөөдөр хөрөнгийн зах дээр “Тээвэр ачлал” компанийн үнэт цаас хамгийн өндөр хувиар өсчээ. Тус үнэт цаас 15 хувиар өссөн байна. Энэ нь 54 төгрөгөөр өссөн гэсэн үг бөгөөд тус үнэт цаасны ханш ингэснээр 410.29 төгрөг болсон байна. Тус компанийн үнэт цаас Б самбарт арилжигдсан юм.
Мөн их өсөлттэй хувьцааны жагсаалтад “Түшиг уул” 14.99 хувь, “Гутал” 14.44 хувь, “Адуун чулуун” 4.55 хувь, Нако түлш 4.35 хувийн өсөлттэйгөөр тус тус бичигдсэн байна.